Украин Орост эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахын тулд сөрөг довтолгоонд бэлтгэж байгаа. Гэхдээ барууны амласан хуягт машинууд нэмж ирэх хүртэл сөрөг довтолгоогоо эхлүүлэхгүй гэж Ерөнхийлөгч Володимир Зеленьский пүрэв гарагт мэдэгдэв.
Зеленьский Европын телевизэд өгсөн ярилцлагадаа “Бидэнд дахиад жаахан хугацаа хэрэгтэй байна” гэж хэлсэн байна.
Украины арми барууны холбоотнуудаас сөрөг довтолгоонд зориулсан хангалттай техник хэрэгслийг хүлээн авсан хэдий ч амласан хуягт машинуудын зарим нь хараахан ирээгүй байгаа аж. Хуягт машинуудыг хүлээснээр хохирогчдын тоог бууруулах боломжтой гэж Зеленьский тайлбарлав.
“Бид байгаа зүйлээ ашиглан урагшилж, амжилтад хүрч чадна. Гэхдээ бид олон хүнээ алдах болно. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж би бодож байна. Тиймээс бид хүлээх хэрэгтэй.”
Шинжээчдийн үзэж байгаагаар Украины дайн эргэлтийн цэг дээр ирээд байна. Киев зургаан сарын турш цэргийн хүчээ хамгаалалтын байрлалд байлгасны эцэст сөрөг довтолгоо эхлүүлэхээр зэхэж байгаа бол Орос өвлийн саруудад томоохон довтолгоо хийсэн ч дорвитой газар нутаг эзэлж чадаагүй.
Мөн барууны холбоотнууд Украины сөрөг довтолгоонд зориулж олон зуун танк, хуягт машин илгээж, олон мянган украин цэргийг гадны баазуудад сургаж байна.
Брюссельд НАТО-ийн Цэргийн хорооны дарга, Голландын офицер адмирал Роб Бауэр цаашид хуучирсан техник хэрэгсэл бүхий, тааруу бэлтгэлтэй олон тооны орос цэрэг болон барууны зэвсгээр зэвсэглэсэн, сургуулилалт сайтай цөөн тооны украин цэргийн хооронд тулаан өрнөх болно гэж мэдэгджээ.
Мөн Оросын батлан хамгаалахын нөөц шавхагдаж байгаа бөгөөд Дэлхийн II дайны дараах жилүүдэд бүтээгдсэн хуучны “Т-54” загварын танкнуудаа агуулахаас гаргаж, фронт руу илгээж байгаа талаар Бауэр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #УКраин, #сөрөг довтолгоо,