“Twitter” платформ хэрэглэгчдийнхээ хувийн мессежийг хамгаалах үүднээс шифрлэгдсэн мессеж үйлчилгээг лхагва гарагаас нэвтрүүлэхээ мэдэгджээ. Энэ нь хэрэглэгчийн мессежийг өөрөөс нь өөр хэн нэгэн унших боломжгүй болно гэсэн үг аж.
Платформын гүйцэтгэх захирал Илон Маскийн мэдэгдсэнээр цаашид мөн “Twitter”-ээр видео, аудио дуудлага хийх боломжтой болох гэнэ.
Зургаан сарын өмнө “Twitter”-ийг худалдаж авсан Маск платформыг дахин өсөлтөд хүргэх арга замыг эрэлхийлж байгаа үед дээрх шинэчлэлүүдийг зарлаж байна.
Зар сурталчилгааны орлого багасаж, “Twitter”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Жэк Дорсигийн боловсруулсан “Mastodon”, “BlueSky” зэрэг өрсөлдөгчдөөс болж салбарын өрсөлдөөн улам нэмэгдэж байгаа энэ үед платформын ирээдүй улам бүр бүрхэг болоод байгаа юм.
“Twitter”-т дуудлага болон шифрлэгдсэн мессежийг нэмснээр Марк Зукербергийн “Facebook” болон “Instagram”-тай өрсөлдөх боломжтой болох юм. Дэлхий даяар олон тэрбум хүн өдөр тутмын харилцаандаа Зукербергийн “Facebook Messenger”, “Whatsapp” зэрэг платформыг өргөн ашигладаг.
“Twitter” мөн энэ долоо хоногт хэдэн жилийн турш идэвхгүй байсан хэрэглэгчдийг бүртгэлийг устгаж, архивлах замаар цэвэрлэгээний үйл явцыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN