2020 оны долдугаар сард “Twitter” платформыг хакердсан Их Британийн иргэн 23 настай Жозеф Жеймс О'Коннор өөрт нь тулгасан 70 гаруй жилийн хорих ялтай хакерын хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр олон тооны “Twitter” хаягийг өөрийн болгож, дагагчдаас нь хувийн данс руугаа “Bitcoin” илгээхийг хүссэн жиргээ нийтэлж, шилжүүлсэн крипто валютыг нь хоёр дахин нэмэгдүүлж өгнө гэж амласан байна.

Сүлжээнд “PlugwalkJoe” гэх нэрээр нэвтэрдэг О'Коннорын үйлдсэн хакерын халдлагад Барак Обама, Жо Байден нарын 130 гаруй хаяг өртсөн байдаг.

Энэ хэргийг олон нийтийн сүлжээний түүхэн дэх хамгийн том хакерын хэрэг гэж үздэг.

Өнгөрсөн сард түүнийг Испаниас АНУ-д шилжүүлэн өгсөн бөгөөд прокурор түүнээс гадна өөр гурван хүнийг уг залилангийн хэрэгт буруутгасан байна.

АНУ-ын иргэн, өсвөр насны Грэхэм Иван Кларк 2021 онд гэм буруугаа хүлээсэн бол Флоридагийн Орландо хотын Нима Фазели, Их Британийн Богнор Регис хотын Мэйсон Шеппард нарыг холбооны гэмт хэрэгт буруутгажээ.

2020 онд ойролцоогоор 350 сая хэрэглэгч “Twitter” дэх алдартнуудын албан ёсны хаягнаас нийтэлсэн О'Коннорын жиргээг харсан байна. Мянга мянган хүн түүний жиргээнд итгэж, залиланд өртжээ.

Хэрэв О'Коннор болон бусад хакерууд хуурамч бизнесийн зар сурталчилгаа болон худал мэдээллээр улс төр, зах зээлд нөлөөлөхийг оролдсон бол “Twitter”-ийг хакердсаны үр дагавар хамаагүй муу байх байсан гэдэгтэй кибер мэргэжилтнүүд санал нэгдсэн байна.

О'Коннор мөн “TikTok” дахь алдартнуудын хаяг руу нэвтэрсэн зэрэг бусад хакерын гэмт хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр тэдгээр алдартнуудтай холбоотой "хувийн нууц материалуудыг" “Discord” дахь группт тараана гэж сүрдүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

#Twitter, #Жозеф Жеймс О'Коннор, #хакерын хэрэг,