Москва хотноо Зөвлөлт холбоот улс нацист Германыг ялсны баярт зориулсан арга хэмжээ эхэлж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Улаан талбайд цугларсан олонд хандан хандан үг хэллээ.
Тэрээр Оросын армийн цэргүүдэд Ялалтын баярын мэнд хүргэснээр үгээ эхлүүлжээ.
Путин үргэлжлүүлэн Украины дайны талаар дурдаад, Оросын тусгаар тогтнолын эсрэг “жинхэнэ дайн” өрнөж байна гэж хэлсэн байна.
Орос улс “энх тайван ирээдүйг” хүсэж байгаа ч барууны элитүүд Орос орны эсрэг үзэн ядалт, тэрс үзлийг өдөөж байна хэмээн буруутгав.
“Тэд манай улсыг сүйрүүлэхийг л хүсдэг.”
Путин мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны удирдагчид Москвад хүрэлцэн ирж, түүнтэй хамт Улаан талбай дээр зогсож байгааг “маш чухал” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Дараа нь "Хөвгүүд, аавууд, өвөө нар болон бусад хамаатан садныхаа дурсгалд зориулж" нэг минут чимээгүй зогсохыг уриалав.
Путин цааш нь Оросын ард түмэнд хандан “Эх орны хувь заяаг шийддэг тулалдаан бүр үргэлж үндэсний, ариун нандин байсаар ирсэн” хэмээн эх оронч үзлийг өдөөхийг хичээв.
Мөн эх орныхоо аюулгүй байдлын төлөө фронтод тулалдаж буй хүмүүст Орос орон найдаж байгаа тухай дурдаад, тэдний төлөө залбирдаг болохоо хэлжээ.
Тэрээр Украины ардчилсан замаар сонгогдсон засгийн газрыг Дэлхийн II дайнд ялагдсан нацистуудтай зүйрлэдэг жишгээрээ Украины удирдагчдыг неонацистууд хэмээн буруушааж, Оросын эсрэг "жинхэнэ дайн" хийж байгаа тухай ярьсан байна.
Путин Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-д оролцож байгаа цэргүүдээрээ бахархаж байгаагаа хэлжээ.
“Оросын төр улс, ирээдүй эдгээр хүмүүсээс хамаарна. Бидний зэвсэгт хүчнээ хайрлахаас илүү хүчтэй шалтгаан дэлхий дээр байхгүй.”
Оросын төрийн дуулал эгшиглэж эхлэх үед тэрээр "Оросын төлөө, зэвсэгт хүчний төлөө" гэж хэлэн үгээ дуусгасан байна.
Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #Москва, #цэргийн жагсаал, #Ялалтын баяр,