Иргэн Д.Монголхүүг суллахыг шаардсан иргэд өчигдрөөс (2021.10.05) эхлэн Хууль зүй, дотоор хэргийн яамны гадна талбайд суулт зарлаж байгаа. Тэд уг суултад оролцож буй иргэдийг цагдаагийн алба хаагчид өнөөдөр өглөө хууль бусаар баривчилж, биед нь халдсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудлаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар тайлбар өглөө.
Тэрбээр “ХЗДХЯ-ны гадна талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан иргэдийг хууль бусаар баривчилсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5.19-т зааснаар төрийн тусгай хамгаалалтад байгаа байр болон түүний орчныг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн чиглэл ажиллуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Өчигдөр 16:00 цагаас эхлэн тодорхой тооны иргэд ХЗДХЯ-ны гадна талбайд үзэл бодлоо илэрхийлж, хоносон. Одоо ч үргэлжлүүлэн суулт зарлаж байгаа. Өглөө (2021.10.06) 08:38 цагт төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан “Албан үүргээ гүйцэтгэж байгаатай холбогдуулан эрх чөлөөнд халдлаа” гэсэн гомдол мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу нэр холбогдсон дөрвөн иргэнийг түр саатуулсан. Нэр бүхий Ц, Х, Э, О нарын дөрвөн хүнээс тайлбар, мэдүүлэг авахад өмгөөлүүлэх хүсэлт тавьсан. Энэ дагуу тэдгээр иргэний эрхийг нь хангаж явуулсан байгаа. Цагдаагийн байгууллагаас иргэнийг хууль бусаар саатуулж, баривчилсан зүйл байхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр зүйл, тайлбар хэсэгт хууль сахиулагч гэж хэнийг хэлэх вэ гэсэн заалт бий. Хууль сахиулагч гэдэгт төрийн тусгай хамгаалагч хамаарна. Албан үүргээ гүйцэтгэх үед нь эрх чөлөөнд халдлаа гэсэн гомдлыг төрийн тусгай хамгаалаг А гэх иргэн гаргасан учир уг гомдлыг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд бүртгээд байгаа.
Нэр бүхий дөрвөн иргэн мөн биед халдсан гэх гомдол гаргасан учир шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэх шинжээч томилон, явуулсан” гэв.

#live, #д.монголхүү, #нийслэлийн цагдаагийн удирдах газар,