Live
УЛС ТӨР

М.ТУЛГАТ: Засгийн газрыг огцруулахын төлөө бүхнээ хийнэ

Сүхбаатарын талбайд Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг эсэргүүцсэн цуглаан зохион байгуулсан иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллага саатуулаад байгаа. Тэгвэл түүнийг суллахыг шаардсан иргэд өчигдөр (2021.10.05) 16:00 цагаас эхлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд эсэргүүцэл илэрхийлэн, суулт зарлаад байгаа. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарч, эсэргүүцлээ ирэлхийлж буй иргэдийг “Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна суусан” гэх үндэслэлээр нэг нэгээр нь албадан баривчилж байгаа аж. Өнөөдрийн байдлаар иргэн Д.Монголхүүтэй хамт эсэргүүцэл илэрхийлэн, жагсаалд оролцсон есөн иргэнийг баривчилжээ. Уг суултыг мөн АН-ын удирдлага М.Тулгат дэмжин, оролцож буй.

Тэрбээр “Д.Монголхүүгийн өмгөөлөгчийг баривчилсан учир АН-аас өмгөөлөгч гаргасан. Өчигдрөөс эхлэн Хууль зүйн сайдад шаардлага хүргүүлэх гэсэн боловч ажилдаа ирэлгүй хоёр хонолоо. Өнөөдөр өглөө суулт хийж байсан дөрвөн иргэнийг баривчилсан байна. Ингэхдээ хөл, нуруу зэрэг биед нь халдаж гэмтээсэн гэх мэдээлэл байгаа. Уг мэдээллийг зайнаас авч буй учир бодитоор баттай хэлж мэдэхгүй байна. Миний бие үргэлжлүүлэн суулт хийнэ. “Одоо боллоо” жагсаалаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу ирээгүй. Засгийн газрыг огцруулахын төлөө бүхнээ хийнэ” хэмээн ярилаа.

1 сэтгэгдэл

  1. Pingback: Б.ШИНЭБААТАР: Цагдаагийн алба хаагч иргэнийг хууль бусаар саатуулсан зүйл байхгүй – NEWSWIRE

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet