Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийг эрчимжүүлэх бодлогын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Одоогоор бид Эдийн засгийн сэргэлтийн хууль, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх бодлогод суурилж байна. Энэ бодлогын хүрээнд олон төрлийн арга хэмжээ авах шаардлагатай. Иймд суурь хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага ч гарч ирнэ. Засгийн газрын төлөвлөгөө, хөтөлбөр гаргах хэрэгтэй болно. УИХ ч мөн адил шаардлагатай эрх зүйн акт гаргах ёстой.
Энэ бодлогын хүрээнд хуулийн төсөл дээр ажиллаж байна. 530 гаруй санал ирсэнд эдийн засгийн үнэлгээ хийж байгаа. Бидний тооцоолсноор үндсэн дөрвөн чиглэлийн арга хэмжээ авбал эдийн засагт хүчтэй тэлэлт өгөх боломж гарна гэж үзэж байгаа. Тодруулбал, эрчим хүч, дулаан, тээвэр ложистик, төрийн захиргааны байгууллагуудын хүнд суртлыг сайжруулах зэрэг арга хэмжээ багтана” гэв.

#онцолсон, #засгийн газар, #Сангийн сайд Б.Жавхлан, #сангийн яам, #эдийн засгийг эрчимжүүлэх бодлого,