Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ОХУ-д өнгөрөгч долоо хоногт албан томилолтоор ажиллаад ирлээ. Энэ үеэр тус улсын эрчим хүчний салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцох, яриа хэлэлцээр хийж, тулгамдаж буй асуудлуудын талаар шийдвэрлэсэн байна.
Үүнд:
Мөн 2021 онд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн 35МВт-н өргөтгөл, “Дарханы ДЦС” ТӨХК-ийн 35 МВт-н турбогенератор №5-ийн засварын ажлыг амжилттай дуусгасан. Ингэснээр 2021-2022 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах ач холбогдолтой юм.
2. ОХУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан ярилцав.
3. Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Даваатай уулзаж, хоёр улсын дипломат харилцаа үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Мөн үеэр Эрчим хүчний дэд сайд 20 дахь удаагийн “Оросын эрчим хүчний долоо хоног” арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээ нь түлш, эрчим хүчний салбарын тулгарч буй асуудлууд болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцдэг олон улсын томоохон талбар болж чадсан юм. Энэ жил 80 гаруй улсын 2500 гаруй төлөөлөгчид, 204 илтгэгч нар оролцсон, 32 арга хэмжээ зохион байгуулагдсан юм.
Дэд сайд М.Баярмагнай Эрчим хүчний орлогч сайд Е.Грабчакыг 2022 онд тохиох Монгол Улсын Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урилаа.

#ОХУ, #Селендум-Дархан, #Эрдэнэтийн ДЦС, #эрчим хүчний яам,