Мягмар гарагт Индонезийн зүүн хэсэгт 7.3 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн алба (USGS) мэдээллээ. Мөн эхний газар хөдлөлтийн дараа Ларантукад 5.6 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Индонезийн агентлаг мэдээлжээ.

Газар хөдлөлт Индонезийн Флорес арлын Маумер хотын хойд зүгт 112 километрийн зайд, Флоресийн тэнгисийн 18.5 километрийн гүнд орон нутгийн цагаар өглөөний 10:20 цагт болсон байна.

Газар хөдлөлтийн урьдчилсан үзүүлэлтүүд дээр үндэслэн Номхон далайн цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс "Газар хөдлөлтийн голомтоос 1000 километрийн зайд орших далайн эрэгт аюултай цунами үүсэж болзошгүй" гэж анхааруулжээ.

Цаг уурын албаны ажилтан Мухамад Садли хүмүүсийг далайн эргээс хол байхыг зөвлөсөн бөгөөд цаг уурын албанаас Малуку, Зүүн Нуса Тенггара, Баруун Нуса Тенггара, Зүүн өмнөд болон Өмнөд Сулавеси бүс нутгуудад цунамигийн сэрэмжлүүлэг өгөв.

Одоогоор хүний ​​амь үрэгдсэн эсэх, хохирлын талаар тодорхой мэдээлэл алга байна. Маумер хотод 1992 онд үүнтэй төстэй хүчтэй газар хөдлөлт болж, ихээхэн хохирол амсаж байжээ.

Индонез улс нь олон тектоник хавтан дээр тогтдог газар хөдлөлийн идэвхжил өндөртэй бүсэд байрладаг. Арванхоёрдугаар сарын 04-нд Индонезийн Ява арал дээр Семеру галт уул дэлбэрсний улмаас 48 хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан билээ.

Эх сурвалж: CNN, Reuters

#Газар хөдлөлт, #Индонез,