Барууны орнуудтай хурцадмал харилцаатай Орос улс өнгөрсөн бямба гарагт Беларусийн тэнгэрт эргүүл хийхээр цөмийн хүчин чадалтай алсын тусгалын бөмбөгдөгч онгоцоо илгээжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "Ту-22М3" стратегийн бөмбөгдөгч онгоцнууд "Беларусийн нисэх хүчин, агаарын довтолгооноос хамгаалах хүчинтэй хамтарсан дадлага хийсэн" гэж мэдэгдэв. ОХУ-аас Беларусь улсад нийлүүлсэн “Су-30” сөнөөгч онгоцнууд "Ту-22М3" бөмбөгдөгч онгоцнуудыг дагалдан ниссэн байна. Бямба гарагт болсон дөрвөн цагийн эргүүл нь өнгөрсөн сараас хойш Оросын тал Беларусь улсад гурав дахь удаагаа үүрэг гүйцэтгэж байгаа явдал юм.
Сүүлийн саруудад Украины хилийн ойролцоо Орос цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаад барууныхан болгоомжилж байгаа. Харин Москва Украин руу довтлох талаар үгүйсгэж, НАТО-г Украинд тэлэх эсвэл тэнд зэвсэг байрлуулахгүй байх аюулгүй байдлын баталгааг АНУ-аас шаардсан. АНУ болон түүний холбоотнууд Москвагийн шаардлагыг няцаах нь бараг тодорхой байгаа юм.
Украины зарим албаны хүмүүс Орос улсыг хойд зүгээс довтлохдоо Беларусийг бааз болгон ашиглаж магадгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Европтой хурцадмал байдалтай байгаа энэ үед Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн сард Оросын цөмийн зэвсгийг бүс нутагтаа байрлуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн.
Европын холбоо дарангуйлагч Лукашенког цагаачид болон дүрвэгсдийг ЕХ-ны хөрш Польш, Литва, Латви улс руу хууль бусаар нэвтрүүлэх оролдлого хийсэнд буруутгаж байна. Мөн ЕХ Лукашенког 2020 онд дахин сонгогдсоны дараагаар дотоод эсэргүүцлийг хүчээр дарсан хэмээн үзэж Лукашенкогийн засгийн газарт хориг арга хэмжээ авсан билээ.
Беларусийн дээд дипломатч Владимир Макей бямба гарагт өгсөн ярилцлагадаа Лукашенкогийн мэдэгдлийг дэмжиж “Беларусь улс НАТО-гийн Польшид явуулж буй үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авч, цөмийн зэвсэг байршуулахыг зөвшөөрч болно” гэжээ.
Эх сурвалж: ABC

#Беларусь улс, #ОРос, #цөмийн зэвсэг,