COVID-19

Вакцины хүртээмж тэгш бус байгаад хөгжингүй орнууд буруутай гэв

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцины хүртээмж дэлхий даяар тэгш бус байгаад өндөр хөгжилтэй орнууд буруутай гэж мэдэгдлээ.

“Дэлхийн хүн амын 16 хувийг эзэлдэг өндөр хөгжилтэй орнууд үйлдвэрлэсэн нийт вакцины 60 хувийг авсан. Зарим улс бүр хүн амынхаа тооноос 2-3 дахин давахаар хэмжээний вакцин авахаар захиалж байна” гэж тэрбээр онцолжээ.

Нөгөө талд нь, хөгжиж буй орнууд, буурай хөгжилтэй орнууд вакцины хомсдолтой нүүр тулж, тэр хэрээрээ цар тахлын улмаас нүүрлээд буй хямралд нэрмүүлж байна гэж Ван И мэдэгдэв. БНХАУ одоогоор вакцины хомсдолтой байгаа 80 орчим оронд тодорхой хэмжээгээр тусалж, вакцины үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй улстай хамтарч ажиллаж байгааг тэрбээр өгүүлж буй.

Эх сурвалж: Синьхуа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet