АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Орон даяар үүсээд байгаа олон чухал асуудал байна. Энэ жил хүний эрх зөрчигдсөн он боллоо. Ардчилсан Монгол Улсын хувьд хүний эрхтэй холбоотой байж боломжгүй алдаа гарсан. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг намын бүлгийн гишүүдэд шилжүүлж өгч байна.
Аливаа иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуулиар хамгаалуулж эдэлдэг. Хууль сахиулах байгууллагуудын үндсэн үүрэг нь иргэний эрх чөлөөгөө эдлэх эрхийг хангах чиглэл рүү ажилладаг. Гэтэл манай улсын цагдаа хүчний байгууллага үзэл бодлоо илэрхийлж, жагсаж цуглах гэсэн иргэдийн эрхийг хязгаарлаж, эрх баригчдын талд үйлчилж байна.
Цар тахлын хуулийн хугацааг сунгаж байгаа. Нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах бодлогыг АН-ын бүлэг дэмжиж байна. Харин иргэдийн үгээ хэлэх, зорчих, бизнес хийх эрхийг хязгаарласан чиглэлээр цар тахлын хуулийг ашиглах, дарамт бий болгохыг дэмжихгүй. Ажлын байрыг нэмэгдүүлэх, баялаг бүтээх талаар төрийн бодлогыг явуулах нь зүйтэй. 2022 он хүний эрхийг дээдэлж, хамгаалсан он байх болно. Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хүлээж ажиллана" гэв.

#live, #АН-ын дарга С.Эрдэнэ, #ардчилсан нам,