АНУ-ын технологийн аварга “Apple” компани хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь гурван тэрбум долларт хүрсэн анхны компани боллоо.

2007 онд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Стив Жобс анхны “iPhone” гар утсаа танилцуулснаас хойш тус компанийн хувьцааны үнэ ойролцоогоор 5800 хувиар өссөн байна. Гэхдээ даваа гарагт компанийн үнэлгээ гурван тэрбум доллароос бага зэрэг буурч, Нью-Йорк дахь арилжаагаар 2.99 тэрбум долларын үнэлгээтэйгээр хаагджээ.

Коронавирусийн хөл хорионоос болж хүмүүс гар утас, таблет, зөөврийн компьютерт илүү хамааралтай болж, электрон төхөөрөмжийн эрэлт огцом өссөн нь компанид их хэмжээний орлого авчирсан бөгөөд “Apple”-ийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ердөө 16 сарын хугацаанд хоёр тэрбум доллараас гурван тэрбум долларт хүрсэн байна. 2018 оны наймдугаар сард тус компани хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум ам.долларт хүрсэн анхны компани болж байсан юм.

Компани “iPad” таблет болон “Mac” компьютеруудаараа алдартай боловч борлуулалтын тал орчим хувийг “iPhone” дангаараа эзэлдэг байна. Мөн “Apple”-ийн дэлгүүрээр зарагддаг програм хангамж, “iCloud” хадгалах үйлчилгээ, хөгжим, телевиз, фитнессийн захиалгат платформ зэрэг үйлчилгээнүүдийнх нь хүрээ өсөн нэмэгдэж, компанийн чухал хэсэг болж чаджээ.

“Wedbush” хөрөнгө оруулалтын фирмийн шинжээч Дэн Айвсын үзэж байгаагаар ойролцоогоор 1.5 их наяд долларын үнэлгээтэй дээрх үйлчилгээний бизнес нь "Apple”-ийн үнэлгээний гол түлхүүр гэв.

“Apple” компанийг 1976 онд Стив Жобс болон түүний бизнесийн хамтрагч Стив Возняк, Рональд Уэйн нар Калифорни мужийн Купертино хотод үүсгэн байгуулж, 1980 онд 1.8 тэрбум долларын үнэлгээтэйгээр хөрөнгийн зах зээлд анх удаагаа гарч байжээ.

Арваннэгдүгээр сард Возняк, Жобс нарын бүтээсэн “Apple”-ийн анхны компьютер АНУ-д дуудлага худалдаагаар 400,000 доллароор үнэлэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

#“Apple” компани,