Баянхонгор аймгийн нутагт өнгөрсөн шөнө газар хөдөлсөн талаар албаныхан мэдээллээ.

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн Бухын-Ам гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 46 км-т, Ө-47°26’24.0”, У-99°33’36.0”/ нэгдүгээр сарын 5-ны 01:20 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ тухай мэдээллийг 01:27 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүйг сумын Засаг дарга мэдээллээ.

#Баянхонгор аймаг, #Газар хөдлөлт,