Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ энхийг сахиулах хамтын хүчнийг Казахстан руу илгээлээ гэж тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар мэдээлэв.
“ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлөөс 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр баталсан шийдвэрийн дагуу тус байгууллагын энхийг сахиулах хамтын хүчнийг Бүгд Найрамдах Казахстан улсын нөхцөл байдлыг тогтворжуулах, хэвийн болгох зорилгоор тус улс руу тодорхой хугацаагаар илгээлээ" гэж мэдэгдэлд дурджээ.
Казахстаныг зорьсон ХАБГБ-ын энхийг сахиулах хүчний бүрэлдэхүүнд ОХУ-аас тус улсын Агаарын десантын цэргүүд орсон байна.
ХАБГБ-ын Хамтын хүчний Казахстанд гүйцэтгэх гол үүрэг бол төрийн болон цэргийн объектуудыг хамгаалах нөхцөл байдлыг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх явдал юм.

#Казахстан, #ХАБГБ, #ХАБГБ-ын энхийг сахиулах хамтын хүч,