Баасан гарагт Казахстаны сөрөг хүчний удирдагч барууны орнуудыг улс оронд нь болж буй эмх замбараагүй байдалд оролцохыг уриалав. Эс бөгөөс Орос улс ноёрхлоо тогтооно гэж анхаарууллаа.
Шатахууны үнийн өсөлтөөс болж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал тус улсыг олон жил удирдсан Нурсултан Назарбаевыг эсэргүүцсэн өргөн хүрээтэй хөдөлгөөн болж хувирсан бөгөөд Назарбаевын залгамжлагч, ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас дэмжлэг хүсэж, Оросын цэргийн хүчийг татан оролцуулсан.
Харин "Казахстаны ардчилсан сонголт" нэртэй сөрөг хүчний хөдөлгөөний удирдагч, банкир, засгийн газрын сайд асан Мухтар Аблязов энэ тэмцэлд барууныхан оролцох хэрэгтэй гэж мэдэгдэв.
"Хэрэв үгүй бол Казахстан Беларусь болон хувирч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зөвлөлт Холбоот Улсын бүтцийг сэргээх хөтөлбөрөө системтэйгээр хэрэгжүүлэх болно. Казахстан одоо геополитикийн тоглолтод орлоо. Орос аль хэдийн орж ирсэн, цэргээ илгээсэн. ХАБГБ бол Орос. Энэ бол Оросын эзлэн түрэмгийлэл " гэж “Reuters” агентлагт ярьжээ.
Залилан, хөрөнгө шамшигдуулсан хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байгаа Аблязов дүрвэгчийн статустай Францад амьдарч байна. Тэрээр Орос болон Казахстаны засгийн газрууд улс төрийн зорилготойгоор түүнд ял тулгасан гэж үздэг.
Аблязов өөрийгөө сөрөг хүчний жагсаалын удирдагч гэж нэрлээд Алматыд болж буй үйл явдалд өдөр бүр тактикийн зөвлөгөө өгч байгаа гэжээ. Мөн эсэргүүцлийн жагсаал хурцадвал Казахстан руу нисэж түр засгийн газрыг толгойлоход бэлэн гэдгээ хэлээд идэвхтнүүд нь түүнийг хүлээж байгаа гэж мэдэгдэв.
Аблязов “Барууныхан Казахстаныг Оросоос салгах хэрэгтэй. Путинд энэ улсыг эзлэх боломж олгохгүйн тулд барууны орнууд туслах ёстой, иргэний нийгэмд удирдагчдаа сонгоход нь барууныхан дэмжих ёстой, ингэснээр тус улс барууных шиг ардчилсан замыг сонгох боломжтой болно.”
Эх сурвалж: Reuters