УОК-оос цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Засгийн газар УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй. Гуравдугаар тунд нийт хүн амын 28.8 хувь нь хамрагдсан байна. 2,000 гаруй хүн дөрөв дэх тундаа хамрагдаад явж байна.
Нэмэлт тунгийн ач холбогдол өндөр үр дүнтэй байгааг олон улсын эрдэмтэн судлаачид онцолж байна. Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье.
Омикрон хувилбар тархац хурдан тул албан байгууллагууд ажилтнуудаа цахимаар ажиллуулахыг зөвлөж байна. Халдвар байгууллага дотор тархвал хүний нөөцийн дутагдал үүсэх магадлалтай.
Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 10 хүртэл “Омикрон” хувилбар оргил үeдээ хүрч, өдөрт 18-20 мянган халдвар илэрнэ гэж тооцоолж байна. Энэ нь цагаан сарын үеэр халдварын оргил үе таарна гэсэн үг юм. Тиймээс улсын байгууллагуудад нэгдсэн золголт хийхгүй байх, гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна" гэв.

#онцолсон, #live, #УОК-ын Шуурхай штаб,