Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нэгдүгээр сарын 4-нд сураггүй алга болсон талаар гэр бүлийнхэн нь мэдээлжээ. Түүнийг тус хотод болж буй жагсаалд оролцсон эсэх хэрхэн эрэн хайж байгааг Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
Энэ талаар ГХЯ-аас өгсөн мэдээллээр "Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл гэртээ ирээгүй талаар Казакстаны Нурсултан дахь ЭСЯ болон Алматы хотын Консулын газарт гэр бүлээс нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Казахстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавьсан.
Одоогоор эрлийн ажлын үр дүн гараагүй. Тус иргэн Алматыд болж байгаа жагсаалд оролцсон эсэхийг гэр бүлийнхэн нь ч мэдэхгүй байна. Холбогдох газруудаас алга болсон гэх иргэний мэдээллийг шүүлгэж байна. Одоогоор үүнээс өөр тохиолдлоор ЭСЯ-нд хандсан Монгол Улсын иргэн байхгүй.
Тус хотод болж буй жагсаалд оролцсон 6000 гаруй иргэнийг бүртгэлжүүлэх ажил Казакстанд өрнөж байна. Энэ бүртгэлд ороогүй иргэн ч олон байна гэдэг хариултыг өгөв. Тус улсад Монгол Улсын нийт 4200 орчим иргэн бий.
Одоогоор, Монгол Улсын иргэн халдлагад өртсөн тухай мэдээлэл ирээгүй. Зохих төлөвлөгөө, журмын дагуу шат дараатайгаар асуудлыг шийдвэрлэнэ. Казахстанд нөхцөл байдал харьцангуй намжиж байгаа гэсэн мэдээ ирсэн. Гэхдээ Алматыгаас бусад хотод байдал тогтворжиж байна. Тиймээс Алматы хотод амьдарч байгаа иргэдээ жагсаал цуглаанд оролцохгүй, аль болох гэртээ байхыг зөвлөж байна" гэсэн юм.

#Казахстан улсад амьдарч байсан монгол иргэн сураггүй болжээ,