“Эрхэм нандин сувд” ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хамгаалах шаардлага хүргүүллээ.

Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Нийгмийн халамжийн сангаас олгодог 188 мянган төгрөгт 2020 оны тавдугаар сараас эхлэн цар тахлын хуулиар 100 мянган төгрөгийн дэмжлэгийг нэмж олгодог болсон. Гэвч өнгөрсөн онд Төсвийн тухай хууль батлахдаа 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон байна.

Инфляц өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ цаг үед 188 мянга битгий хэл нэмэгдэлтэй 288 мянган төгрөгөөр ч амьдрах боломжгүй. Тиймээс бага ч атугай амьдралд нь нэмэр болж байсан 100 мянган төгрөгийг хассан нь цагаа олоогүй шийдвэр боллоо гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаатай хүүхдээ асардаг эцэг эхчүүд үзэж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл"Бид хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж өнөөдөр энд ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалдаг маш олон конвенцод манай улс нэгдэн орсон байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олон эрх хязгаарлагдаж байна гэж үзэж байгаа. 

Олон асуудал байгаа ч өнөөдөр бид нийгмийн халамжийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 188 мянган төгрөгийн тэтгэмжээр байнгын асаргаанд байдаг, уналт таталттай, гуурсаар хооллодог хүүхдүүд амьдрах уу?.

ХНХЯ-нд Ажлын хэсэг байгуулагдсан ч ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байна. Тиймээс бид өнөөдөр Засгийн газрын хуралдаантай өдөр Төрийн ордны үүдэнд ирээд байгаа юм.

Бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан шаардах хуудас бичсэнээ өнөөдөр хүргүүлнэ. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ хамт тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байна" гэлээ.

#live, #хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,