Нийслэлийн хэмжээнд 24 шатахуун агуулах сав байдаг. АМГТГ-аас шатахуун импортлогч компануудын агуулахад хадгалж байгаа шатахууны чанарыг шалгаж нөөц бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийнэ гэж мэдээлсэн.

Үүнтэй холбоотой мэргэжилтнүүд нөөцөд хяналт хийж, шатахууны нөөц хэвийн байгааг хэлсэн юм. Гэхдээ гэнэтийн шалгалтаар "Сод Монгол" шатахуун түгээх станцын нэфтийн агуулахын шатахууны чанараас дээж авах гэсэн боловч цас орж байна гэх шалтгаанаар дээж авах боломжгүй. Мөн цар тахалаас шалтгаалан хэвлэлийн байгууллагуудыг нэвтрүүлээгүй байна.

АМГТГ-ын газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн мэргэжилтэн Л.Төмөр "Чанаргүй шатахуун гэж байхгүй, тийм байх боломжгүй. Шатахуун их зарцуулагдаж хурдан дуусч байгаа нь ур чадваргүй жолооч, машин тус бүрийн явалтаас шалтгаалж байна. Аж ахуйн нэгжүүд чанарын шаардлага хангасан шатахуун нийлүүлдэг. Устай болон механик хольцтой шатахуун худалдаалж байна гэдэг нь худлаа" гэсэн юм.

#АМГТГ, #Шатахуун,