“Гэр хороолол” хөдөлгөөнөөс Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг хилс хэрэгт гүтгэн, ял оноосон гэх байр суурийг илэрхийлж, мэдэгдэл хийлээ.

“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “2012-2016 онд нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх санал санаачилгыг гаргаж байв. Ингэснээр анх удаа Улаанбаатарчууд өөрсдийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо бий болж байсан юм.

Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлснээр иргэдийн газрыг үнэ цэнтэй болгосон төдийгүй иргэд газар дээрээ бизнес хийх, орон сууцаар солих боломжийг бий болгосон цорын ганц хүн.

Гэвч түүний хийсэн ажлыг харлуулж, гутаахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлт хууль бус, хийх шаардлагагүй зүйл байсан гэж МАН-ынхан Засгийн эрх авснаас хойш өнөөдрийг хүртэл дайрч, улмаар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон.

Ялангуяа, тухайн үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хууль бус гэж эсэргүүцэж байсан хүмүүс. С.Амарсайхан, С.Батболд нарыг АТГ-д шалгуулахаар өгч байна.

Гэрэл зургийг Д.ЗАНДАНБАТ/MPA.mn

Бидний хувьд,

  • С.Батболдыг: Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт олгох журмаар газрын үнэ цэнийг үнэгүйдүүлсэн, төрийн бодлогын залгамж алдагдуулж, дахин төлөвлөлтийн төслийг нураасан, хувийн өмчийг хууль бусаар хурааж, хууль зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр;
  • С.Амарсайханыг: Дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлээгүй, ингэснээр Нийслэл дэх хүхэрлэг хийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн. Угаартаж, амь насаар хохирч байгаа асуудал гаарсан. Мөн 22.9 тэрбум төгрөгийн дүүжин тээвэр барих нэрийдлээр Францын компани руу илжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтаас замаас нь завшиж, бусдад давуу байдал олгосон зэрэг үндэслэлүүдээр шалгуулна” гэлээ.

Харин “Гэр хороолол” хөдөлгөөний зохицуулагч Я.Мөнгөнцэцэг “409-р анги бол хэрэг нь бүрэн шийдэгдээгүй хүмүүс хоригддог газар. Гэтэл хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хорьж, Э.Бат-үүлийн Баабар.мн-д нийтлэл бичихийг нь хориглосон байна.

Хэрэв төслийг С.Батболд, С.Амарсайхан нар үргэлжлүүлсэн бол ийм байдал үүсэхгүй байсан. МАН-ынхан зөвхөн утаагаар бизнес хийсэн. Шахмал түлшний ард ямар том бизнес явсан бэ, хэн хэн хөлжсөн бэ гэдгийг шалгуулмаар байна.

Э.Бат-Үүл өөрөө 2013 онд АТГ-т хандаж, хүүгийнх нь компани шалгарсан асуудлыг шалгуулсан байдаг. АТГ-аас буцаагаад зөрчил алга гэсэн хариу бичиг өгсөн. Үүнийгээ хавсаргаад 12-р хорооны иргэдэд үзүүлэхэд “Зөвхөн энэ компаниар хийлгэнэ” гэж зүтгэсэн баримт нь бий” гэлээ.

#live, #Гэр хороолол хөдөлгөөн, #Э.Бат-Үүл,