Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас 2022 оны нэгдүгээр сарын 21-27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох болсныг мэдэгдэв.
Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү.
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа (утас: 51-261698, 51-261544) уг өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

#Коронавирус, #монгол улсын дээд шүүх,