ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойг (“Сибирийн хүч-2” хийн хоолой) Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн ТЭЗҮ өнгөрсөн сард бэлэн болсон. Үүнтэй холбогдуулан төслийн гүйцэтгэгч “Газпром” компани манай талтай ТЭЗҮ батлах гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр болох гэж байна. Хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулснаар нь манай улс хамгийн багадаа жилдээ тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого олох урьдчилсан тооцоолол байгаа.
“Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр болох ТЭЗҮ-ийг эцэслэн батлах протоколд гарын үсэг зурах ёслолыг сурвалжлахаар ОХУ-ын томоохон хэвлэлийн агентлаг хүрэлцэн ирсэн бөгөөд манай талыг Шадар сайд С.Амарсайхан төлөөлнө гэсэн мэдээлэл байна.
“Сибирийн хүч-2” хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах урьдчилсан ТЭЗҮ-ийн судалгаагаар жилд 50 тэрбум куб метр хий нийлүүлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Ташрамд, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн өнгөрсөн жилийн наймдугаар сард эрмэлзлийн санамж бичигт талууд гарын үсэг зурснаар тусгай зориулалтын компанийг байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байсан.

#онцолсон, #Газпром, #хиийн хоолой,