Эрээн өртөөний төмөр замын асуудлаар Улаанбаатар төмөр замын орлогч дарга н.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд БНХАУ-ын төмөр замтай холбогдож Эрээн өртөөнд буулгалтаас суларсан өргөн царигийн вогануудад Монгол Улс руу орж ирэх импортын ачааг ачих чиглэлээр зохион байгуулалттай ажиллаж байна.

Галт тэрэг солилцооны үр ашгийг нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах зорилгоор дунджаар 8-9 гал тэрэг буюу 250-300 орчим воган хоосоноор хүлээн авч байна. Гэсэн хэдий ч Эрээн өртөөнд хол хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан ажиллах хүч байхгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэм сахих боломжгүй. Тиймээс энэхүү ажиллагаа эхлээгүй байгаа юм.

Нэгдүгээр сарын 19-нөөс тав хоногийн хугацаанд Эрээн өртөөний өргөн царигийн паркд ариутгалын иж бүрэн тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан. Ингээд энэ сарын 26-27-нд шилжих 00 цагт эхлэн галт тэрэг солилцоонд тавьсан хэсэгчилсэн хоригийг авах мэдээлэл өнөөдөр ирлээ. Эхний ээлжинд Төмрийн хүдэр, Эрдэнэтийн ГОК-ын зэс зэрэг ачааг төмөр замаар авч эхэлнэ" гэв.

#Төмөр зам, #Эрээн өртөө,