АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хоёр улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан нэгдүгээр сарын 25-нд захидал ирүүлсэн байна.
Уг захидлын эхэнд АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг гэдгийг тэмдэглэжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Цагаан ордон
Вашингтон
2022 оны нэгдүгээр сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч
Эрхэм хүндэт Ухнаагийн Хүрэлсүх танаа
Ноён Ерөнхийлөгч өө:
Бидний 35 жилийн дипломат харилцааг тэмдэглэн энэхүү захиаг бичиж байна. АНУ нь Монгол Улсын стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш байдгаараа бахархдаг бөгөөд цаашид бид Монгол Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлэх, эрх зүйт ёсыг баримтлах болон эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтыг нь тууштай дэмжихээ илэрхийлж байна.
Хамтын ардчилсан үнэт зүйлс дээр суурилсан манай хоёр улсын харилцаа өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрхэн өсөж хөгжсөнийг харахад гайхалтай санагдаж байна. Бидний бат бэх түншлэлийн тулгын чулуу нь манай иргэд хоорондын харилцаа билээ. 1994 онд Монгол Улсад анх Фулбрайтын тэтгэлэгт солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээс хойш нийт 500 гаруй монгол, америк иргэд тус хөтөлбөрт хамрагдаж, соёлын солилцоог өргөжүүлж, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжиж иржээ. Энэ хугацаанд мөн АНУ Энх тайвны корпусын 1,500 орчим сайн дурын ажилтныг Монгол Улс руу илгээсэн бөгөөд тус хөтөлбөрөө удахгүй дахин үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэж байна.
Хоёр орны хоорондын тогтвортой бөгөөд үр өгөөжтэй цэргийн харилцаа нь бидний өргөн цар хүрээтэй түншлэлийн илрэл болж байдаг билээ. Африк, Ирак, Афганистан дахь олон улсын энхийг дэмжих болон эвслийн ажиллагаануудад хоёр арваны турш Монгол Улсын оруулсан хувь нэмэрт миний бие талархаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин нь мэргэжлийн түвшний энхийг сахиулагч, цэрэг дайчид гэсэн нэр хүндийг олон улсад нэгэнт олсон бөгөөд цаашид бид хамтарсан цэргийн сургуулилалтаар дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болно.
Онцгой хүндрэл бэрхшээлийн үед ч бид бие биесээ дэмжиж ирсэн билээ. Бид КОВИД-19 цар тахалд цэг тавьж, эдийн засгаа сэргээхэд хамтран зүтгэх ёстойг Омикрон хувилбар дахин сануулж байна. 2020 оны зургаадугаар сард Монгол Улс хувийн хамгаалах хэрэгсэл хандивласанд АНУ-ын иргэд талархалтай байдаг. Тухайн үед КОВИД-19 цар тахалд нэрвэгдээд байсан Аризона мужийн Навахо резервацид тэдгээр хэрэгсэл тун их хэрэг болсон билээ. Мөн АНУ-аас Монгол Улсад 1 сая гаруй тун Файзер вакцин хандивлаж, цар тахлын хариу арга хэмжээг нь дэмжих зорилгоор амьсгалын аппарат, хувийн хамгаалах хэрэгсэл, яаралтай тусламжийн дадлага сургалт, КОВИД-19-өөс сэргийлэх мэдээллийн аян зэрэг хэлбэрээр 8 сая гаруй ам. долларын тусламжийг үзүүлсэндээ бахархалтай байна.
Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй олон төслүүдээр би бахархаж байна. Үүнд Мянганы сорилтын корпорацын 350 сая ам. долларын өртөг бүхий усны түүхэн компакт гэрээ болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан хэрэгжүүлж буй жижиг, дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэлтийг дэмжих 15 сая ам. долларын төслийг нэрлэж болно.
Бид ирээдүйгээ төсөөлөхдөө Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхий дахинаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эдийн засгийн тогтвортой бөгөөд тэгш өсөлтийг хангахад нэн чухал түнш орон гэж үзэж байна.
Манай хоёр улсын дипломат харилцааны томоохон ойг тэмдэглэж буй энэ мөчид хамтдаа хийж бүтээсэн бүхнээрээ бахархахын зэрэгцээ айсуй он жилүүд биднийг улам хүчирхэгжүүлнэ гэдэгт би бат итгэж байна.
Хүндэтгэсэн,
Жозеф Байден

#АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, #Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,