Хоёрдугаар сарын 9-ны өдөр буюу өнөөдөр Богд хааны ордон музейд “Шинийн 8-ны Цагаан дара эх” уламжлалт үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Нэг өдрийн Цагаан дара эх үзэсгэлэнд нийт 50 гаруй Цагаан дара эх дэлгэгдэх ба 2013 оноос хойш зохиогдож буй уг үзэсгэлэнд танка зургаас гадна, Цагаан дара эхийн загал зургуудыг музейн фондоос анх удаа үзэгч олноо дэлгэж буй онцлогтой.
Загал зургууд дотор V Богдод залбирал шүлэг бичсэн загалыг үзмэрт дэлгэсэн нь он цагийн хувьд илүү эртний болоод судалгааны ач холбогдол бүхий онцлох бүтээл аж.Богд хааны үед тухайн өдөр нь лам нар уламжлалын дагуу нар мандахаас жаргах хооронд амжиж, Цагаан дара эх бурхныг бүтээснээр сая бурханч болдог учиртай аж. Энэ уламжлал нь 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээгдсэн Цагаан Дара эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд хадгалагдан үлджээ.
1902-1924 оны хооронд үргэлжилсэн уламжлалыг Богд Хааны Ордон Музей 2013 оноос эхлэн “Нэг өдрийн Цагаан дара эх” нэртэй бурхан бүтээх үйл ажиллагааг сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамтаар зохион байгуулах болсноор 10 дахь жилээ угтаж байгаа нь энэ юм.
Тус үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейд хоёрдугаар сарын 9-16-ны өдрийг хүртэл зохиогдох ба үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүрнэ.

#live, #“Шинийн 8-ны Цагаан дара эх” уламжлалт үзэсгэлэн, #Богд хааны ордон музей, #онцлох зураг,