Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь эмэгтэй хүний умайн хүзүүнд, умайн доод хэсэгт үтрээтэй холбогддог хорт хавдар юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын дөрөвдүгээрт ордог. 2018 онд дэлхийн хэмжээнд 570,000 орчим эмэгтэйд умайн хүзүүний хорт хавдар оношлогдож, умайн хүзүүний хорт хавдрын улмаас 311,000 нас баралт бүртгэгдсэн байна.
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирусийг биедээ тээснээс хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Өөрөөр хэлбэл халдвар авсан даруйд хавдар болдоггүй учраас энэхүү өвчлөлөөс та өөрийгөө бүрэн сэргийлэх боломжтой.
Гучаас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрын шинжилгээг гурван жил тутамд нэг удаа харьяа, дүүргийнхээ ӨЭМТ-д даатгалаараа үнэ төлбөргүй өгөх боломжтой.

Эрдэнэт-Овоо:
USD | 3557