Хакерын бүлэглэл “Facebook”-ийг ашиглан Украины олон нийтийн зүтгэлтнүүд, тэр дундаа цэргийн нэр хүндтэй албан тушаалтнууд, улс төрчид, сэтгүүлчдийг онилсон гэж “Meta Platforms” компани мэдэгдэв.
“Meta” компани сүүлийн 48 цагийн дотор Орос болон Украины нутаг дэвсгэрээс ажиллагаагаа явуулж байсан, “Facebook”, “Instagram” сүлжээн дэх 40 орчим хуурамч хаяг, групп, хуудсуудыг устгасан байна.
Мөн “Twitter”-ийн хэвлэлийн төлөөлөгч арав гаруй бүртгэл хааж, платформын үйл ажиллагааны дүрмийг зөрчсөн хэд, хэдэн холбоосыг хуваалцахыг хориглосон гэж мэдэгдэв.
Мөрдөн байцаалтын явцад эдгээр бүртгэлүүд нь Оросоос гаралтай гэдэг нь тогтоогдсон бөгөөд олон нийтийн дунд өрнөсөн Украины мөргөлдөөний талаарх хэлэлцүүлгийг тасалдуулахыг оролдсон гэж мэдэгджээ.
Даваа гарагт бичсэн блогтоо “Meta” компани хакердах оролдлогыг “Ghostwriter” гэгддэг бүлэгтэй холбон тайлбарлаж, тэд зорилтот хүмүүсийн нийгмийн сүлжээн дэх хаяг руу амжилттай нэвтэрсэн гэж мэдэгджээ.
Хакерууд Украины цэргүүдийг хүчин мөхөсдөн, сул дорой мэтээр харуулахыг оролдсон “YouTube”-ийн бичлэгүүдийг “Facebook”-д хуваалцахыг завдсан гэж “Meta” компани бичжээ. Нэг бичлэгт Украины цэргүүд ой модон дундаас гарч ирж, цагаан туг мандуулж буйг харуулсан байна.
Эх сурвалж: The Guardian

#Facebook, #Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин, #хакер,