Өнгөрсөн сард Оросын цэргийн командлагчид Украины байлдааны талбарт цөмийн зэвсгийг хэрхэн, хэзээ ашиглах талаар ярилцсан гэж АНУ-ын хоёр албаны хүн “CBS News”-т ярьжээ.
Эх сурвалжуудын хэлснээр Владимир Путин уг уулзалтад оролцоогүй байна.
Цагаан ордон сүүлийн хэдэн сарын хугацаанд цөмийн зэвсгийн болзошгүй хэрэглээнд илүү ихээр санаа зовж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Орос цөмийн зэвсэг хэрэглэхээр бэлтгэж байгаа шинж тэмдэг байхгүй байгааг АНУ онцолсон байна.
Барууны тагнуулууд мөн Москваг цөмийн зэвсгээ хөдөлгөөгүй гэж өмнө нь дүгнэж байв.
Есдүгээр сарын сүүлээр Ерөнхийлөгч Владимир Путин Орос болон Украины эзлэгдсэн газар нутгийг хамгаалахын тулд өөрийн мэдэлд байгаа бүх аргаа ашиглана гэж хатуу мэдэгдсэн юм.
Эх сурвалжуудын хэлснээр Оросын цэргийн командлагчид цөмийн зэвсгийн асуудлаар 10-р сарын дундуур буюу Путиний дээрх мэдэгдлийн дараа хэлэлцсэн байна.
Тухайн үед Путин барууны орнуудыг цөмийн шантааж хийж байна гэж буруутгаад, “Энэ бол хий хоосон үг биш” гэж мэдэгдэж байв. Мөн Орос улс НАТО-оос илүү дэвшилтэт зэвсэгтэй гэж сайрхаж байсан.
Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби Орос цөмийн зэвсэг хэрэглэх талаар ярилцсан гэсэн мэдээлэлд “Өдөр өнгөрөх тусам бид энэ талаар улам ихээр санаа зовж байна” гэж хариулжээ.
Тодруулбал, өнгөрсөн сард Москва Украиныг байлдааны талбарт цацраг идэвхт бодис бүхий “бохир бөмбөг” хэрэглэхээр бэлтгэж байна гэж буруутгасан бол Украин болон барууны орнууд эсрэгээрээ Оросыг ийм зэвсэг ашиглахаар бэлтгэж байгаа гэж үзэж байна.
Мөн энэ асуудлаар сүүлийн хэдэн долоо хоногт Оросын цөмийн номлол маш ихээр анхаарал татаж байна. Уг номлолд Орос улс цөмийн зэвсэг, тодорхой хэлбэл “тактикийн” зэвсгийг байлдааны талбарт ашиглаж болох талаар тусгасан байдаг аж.
Тактикийн цөмийн зэвсэг нь их хэмжээний сүйрэлд хүргэх зорилготой том “стратегийн” зэвсгээс ялгаатай нь тулалдаанд ашиглах зориулалттай юм.
Орос улс өнгөрсөн долоо хоногт ээлжит цөмийн сургуулилалтаа хийсэн бөгөөд энэ үеэр дайсны цөмийн довтолгоонд илүү том стратегийн зэвсгээр хариу цохилт өгөх бэлтгэл хийжээ. Путин Оросын цөмийн номлолд цөмийн зэвсгийг зөвхөн хамгаалалтын зорилгоор ашиглах тухай заасан гэж мэдэгдэж байсан.
Тэгвэл мягмар гарагт Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев улс оронд оршин тогтнох аюул заналхийлсэн тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх боломжтой талаар онцлон тэмдэглэв. Тэрээр Украины дайны зорилго нь өмнө нь Орост харьяалагдаж байсан бүх газар нутгийг эргүүлэн авах явдал бөгөөд энэ нь өөрөө оршин тогтнох аюул гэдгийг тэрээр онцолсон байна.
Мөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Оросын Гадаад хэргийн яам “төрийн оршин тогтнолд заналхийлж байгаа үед ердийн зэвсгийн хариуд Москва цөмийн зэвсэг ашиглах эрхтэй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#ОРос, #цөмийн зэвсэг,