ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНАСАУ Малайзтай дипломат харилцаагаа таслахаа мэдэгджээ

БНАСАУ Малайзтай дипломат харилцаагаа таслахаа мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлжээ. Мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж байсан Умард Солонгосын иргэнийг Малайзын дээд шүүх АНУ руу шилжүүлэх шийдвэр гаргасныг Пхеньян ийнхүү эсэргүүцлээ.

Сэжигтэн Сингапураас Пхеньян руу үнэт эдлэл, тансаг зэрэглэлийн бараа тээвэрлэдэг байсан гэж Вашингтон үзэж байгаа бол энэхүү  худалдаа, арилжааг тэрбээр хууль ёсны дагуу хийсэн гэж БНАСАУ үзэж байгаа юм.

Олон улсын хориг арга хэмжээний дагуу БНАСАУ руу тансаг зэрэглэлийн эд бараа нийлүүлэх хориотой. Хоригийг зөрчин ийнхүү бараа бүтээгдэхүүн тээвэрлэж буй, үүнийг нь БНАСАУ-ын эрх баригчдын гэр бүл худалдан авч хэрэглэдэг байж магадгүй гэсэн үндэслэлээр сэжигтнийг АНУ руу шилжүүлэх болсноо Малайзын тал мэдэгдсэн.

Ташрамд, энэ сарын 16-нд Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё  Жон АНУ-ын эрх баригчдад хандан хоёр улсын харилцаанд сэв суулгах алхам хийхгүй байхыг “зөвлөсөн” билээ. БНСУ болон АНУ-ын армийнхан хамтран цэргийн сургуулилалт хийснийг тэрбээр эрс шүүмжилсэн юм.

Эх сурвалж: Лента

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet