Өнөөдөр 20-ийн бүлгийн (Их 20) орнуудын дээд хэмжээний уулзалт Бали аралд эхэлж, Украины дайны улмаас гүнзгий хагарал үүссэн хэдий ч дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд эв нэгдэлтэй байхыг зохион байгуулагч Индонези улс уриалав.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо удирдагч нарын хаалттай хэлэлцээрийн өмнө “Энэ танхимд хамтдаа суухын тулд бидэнд асар их хүчин чармайлт гаргаж байгааг би ойлгож байна. Гэхдээ бидэнд өөр сонголт байхгүй, дэлхийг аврахын тулд хамтын ажиллагаа хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.

Тэрээр “Их 20 нь эдийн засгийг хүртээмжтэй сэргээхэд түлхэц болох ёстой. Бид дэлхийг хэсэг хэсгээр нь хувааж болохгүй. Дэлхийд дахин хүйтэн дайн гарахыг бид зөвшөөрч болохгүй” гэж хэлээд, “Их 20”-ийн гишүүд Украины дайныг зогсоохын төлөө хамтарч ажиллах ёстойг онцолжээ.

“Хэрэв дайн дуусахгүй бол дэлхий урагшлахад хэцүү болно.”

“Их 20”-ийн бүлэгт дэлхийн хамгийн том эдийн засагтай Орос, Бразил, Энэтхэг, Саудын Араб, Герман зэрэг орнууд багтдаг. Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувь, олон улсын худалдааны 75 хувь, хүн амын 60 хувийг бүрдүүлдэг.

Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших анхны “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины дайн, дэлхийн инфляцын огцом өсөлт зэрэг нь хэлэлцэх асуудлын дээгүүр бичигдэж байгаа бол зохион байгуулагч Индонези улс Украины асуудлаар Орос болон барууны орнуудын хооронд гүүр болохыг эрмэлзэж байна.

“Их 20”-ийн гишүүдийн зүгээс Орост хориг тавихыг уриалсан ч Индонезийн Ерөнхийлөгч Жокови Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд урилга хүргүүлсэн. Түүнчлэн тэрээр Киев болон Москвад айлчилж, Володимир Зеленскийг мөн уулзалтад оролцохыг урьсан билээ.

Гэсэн ч Путин урилгаас татгалзсан ба түүний оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавров Балид хүрэлцэн ирээд байгаа.

Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дээд хэмжээний уулзалтад видео холбоосоор нэгдэж, үг хэлжээ. Тэрээр дэлхийн удирдагч нарт хандан энх тайвныг уриалсан болохыг "AFP" мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Индонези, #Их 20,