2008.07.01, 2009.05.19-ний өдөр Монголын Уран зургийн галерейд гарсан галд өртсөн уран зураг болон тус галерейд тулгамдаж байгаа асуудлаар уран бүтээлчид мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа "Өнөөдөр гурван асуудлаар мэдээлэл хийе. Монголын уран зургийн галерей нь 31 жилийн түүхтэй Төрийн өмчийн цорын ганц галерей. Энэ хугацаанд нийслэлийн өмч болох СТӨ-нд түрээсээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2,500 м/кв талбайд соёлын өвийн сор болсон бүтээлүүдийг ард түмэндээ танилцуулж, урлагийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн юм.
Уран зургийн галерей нь 4,000 гаруй бүтээлээр жилдээ 50-60 үзэсгэлэн гаргадаг.
Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш бичиг баримт, эрх зүйн тал дээр нэлээн ахиц гарсан ч бодит байдал хэрэгжилт тун муу байна. Нөгөө л хүний нөөц, мөнгө төгрөгийн асуудал яригддаг хэвээр.
Өнөөдөр 13 хүний орон тоотой ажиллаж, ажилтнууд маань 560 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ хэмжээний цалингаар амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Манайх өдгөө таван том сан хөмрөгтэй. Гэтэл жилдээ 10 гаруй удаа дээврээсээ ус алдаж байна.
2008.07.01 болон 2009.05.19-нд манайд гарсан гал түймрийн улмаас 900 гаруй бүтээл галд өртсөн. Одоогийн байдлаар долоон бүтээлийг иргэн, ААН үрчлэн авч, сэргээн засварлаад дахин үзэгчдийн бүтээл болгосон.
Таатай мэдээ гэвэл, Германы Элчин сайдын яаманд хандаж төсөл бичээд Германы Засгийн газрын Соёлын өвийг хадгалах хамгаалах сангаас 2022 онд 100 мянган еврогийн буцалтгүй тусламж авч, уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулаад байна. Энэ төслийн хүрээнд дэлхийн стандартыг хангасан лаборатортой болсон. Гэтэл ирэх оны төсөв дээр энэ лабораторийг тогтвортой ажиллуулах ганц ч төгрөг төсөвлөсөнгүй. Өөрөөр хэлбэл, галд шатсан зургуудыг сэргээх лабораторитой болсон ч мэргэжилтнүүдийг цалинжуулах төсөвгүй гацчихаад байна" гэсэн юм.

#онцолсон, #Монголын уран зургийн галерей, #онцлох зураг, #уран зураг,