Пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх зорилготой Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг сунгах асуудлаар талууд тохиролцсоныг сайшаасан байна.
Анх долдугаар сард байгуулж байсан уг хэлэлцээрээр далайн тээврийн аюулгүй коридорыг бий болгож, үр тариа болон тослог ургамлын үрний томоохон нийлүүлэгч Украины гурван боомтын экспортыг сэргээх замаар дэлхийн хүнсний хомсдолыг бууруулах зорилготой юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэлдээ “Украинаас үр тариа, хүнсний бүтээгдэхүүн, бордоог аюулгүй тээвэрлэхэд туслах Хар тэнгисийн үр тарианы санаачилгыг үргэлжлүүлэхээр талууд тохиролцсоныг би сайшааж байна” гэжээ.
Мөн “Оросоос хүнс, бордоо экспортлоход тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад НҮБ бэлэн байна” гэж Гутерриш мэдэгдсэн байна. Москвагийн талаас гэрээний уг заалтад шүүмжлэлтэй хандаж ирсэн.
Хэлэлцээр анх хэрэгжиж эхэлснээс хойш 11.1 сая тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор 4.5 сая тонн эрдэнэ шиш, 3.2 сая тонн улаан буудайг Хар тэнгисээр тээвэрлээд байгаа аж.
Үр тарианы хэлэлцээрийг сунгах тухай мэдээлсний дараа Чикагогийн худалдааны бирж дээр улаан буудайн үнэ 1.6 хувиар буурч, бушель нь 8.04 доллар болсон бол эрдэнэ шишийн үнэ 0.7 хувиар буурч, бушель нь 6.60-1/2 доллар болжээ.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #үр тарианы хэлэлцээр,