“Хойд урсгал” хоолойн хий алдагдаж буй хэсгээс тэсрэх бодисын хэлтэрхий олсон нь хорлон сүйтгэх ажиллагаа явагдсаныг баталж байна гэж Шведийн прокурор баасан гарагт мэдэгдэв.

Швед, Данийн эрх баригчид Оросоос Герман руу чиглэсэн Балтын тэнгис доогуурх “Хойд урсгал 1 болон 2” хоолойд гарсан дөрвөн цоорлыг шалгаж байгаа ба өнгөрсөн сард Дани улс урьдчилсан мөрдөн байцаалтын явцад хүчтэй дэлбэрэлтээс болж хоолой гэмтэж, хий алдагдсан болохыг тогтоосон.

Харин баасан гарагт Шведийн Прокурорын газар хэд хэдэн объект дээрээс тэсрэх бодисын ул мөр илрүүлснээ мэдэгдээд, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, буруутай этгээдүүдийг олж тогтоох боломжтой эсэхийг шалгана гэж мэдэгдэв.

Прокурорын газраас дамжуулах хоолойд ямар тэсрэх бодис ашигласан талаар нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Мөн өнөөдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хийн хоолойн асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд түүний хэлснээр Орос улс хохирлыг үнэлж дууссаны дараа засварын талаар хэлэлцэнэ гэв.

Песков сэтгүүлчдэд хандан “Хорлон сүйтгэх ажиллагаа эсвэл террорист халдлага байсан эсэхийг батлах мэдээллүүд гарч эхэлсэн байна. Тэдгээр мэдээлэл нь Оросын талд байгаа мэдээлэлтэй давхцаж байна” гэж хэлээд, “Гол нь зогсохгүй байх чухал, энэ дэлбэрэлтийн ард хэн байгааг олох нь чухал” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Хойд урсгал, #Швед,