Даваа гарагт Индонезийн гол Ява аралд 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 20 орчим хүн амь үрэгдэж, 300 орчим хүн бэртэж гэмтэж, олон арван барилга байгууламжид нуралт үүсжээ.
Газар хөдлөлт баруун Ява мужийн Цианжур хотод 10 км-ийн гүнд болсон гэж АНУ-ын Геологийн алба мэдэгдэв.
Газар хөдлөлт болсон Цианжур хотын захиргааны ажилтан Херман Сухерман “Одоогоор миний олж авсан мэдээллээр зөвхөн энэ эмнэлэгт л гэхэд 20 шахам хүн нас барж, дор хаяж 300 хүн эмчлүүлж байна. Тэдний ихэнх нь барилгын нурангид дарагдсаны улмаас яс хугарсан” гэж хэвлэлд ярьжээ.
Цианжур хотод үүнээс гадна дөрвөн эмнэлэг байдаг аж.
Цаг агаар, геофизикийн “BMKG” агентлагийн тэргүүн Двикорита Карнавати парламентын ордонд сэтгүүлчдэд хандан газар хөдлөлтийн дараах чичирхийллийн үед гадаа байхыг хүмүүст зөвлөсөн байна.
“BMKG”-ийн мэдээлснээр газар хөдлөлтөөс хойш хоёр цагийн дотор 25 удаагийн чичиргээ бүртгэгджээ.
Цианжураас 75 орчим км зайд орших Жакарта хотын ихэнх хэсэгт газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн бөгөөд нийслэлд өндөр барилгууд ганхаж, зарим барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлт Индонезид ойр ойрхон болдог боловч Жакартад мэдрэгдэх нь ховор байдаг аж.
270 сая гаруй хүн амтай тус улс нь Номхон далайн “Галт цагариг” гэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг тул газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунамид байнга өртдөг.
Өнгөрсөн хоёрдугаар сард баруун Суматра мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 25 хүн амь үрэгдэж, 460 гаруй хүн бэртэж гэмтэж байв. 2021 оны нэгдүгээр сард баруун Сулавеси мужид болсон 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 6,500 орчим хүн бэртэж гэмтэж байсан.
2004 онд Энэтхэгийн далайд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас 10 гаруй оронд 230,000 орчим хүн амиа алдсаны ихэнх нь Индонезид байжээ.
Эх сурвалж: Reuters, Al Jazeera