Индонезийн гол арал болох Ява аралд газар хөдлөлт болсон тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 46-д хүрчээ. Мөн бэртэж гэмтсэн хүний тоо 700-д хүрснийг орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Цианжур хотын дарга Херман Сухерманы мэдээлснээр бэртэж гэмтсэн хүний дийлэнх нь барилгын нурангид дарагдсан хүмүүс байна.

Албаны хүмүүс газар хөдлөлтийн дараах чичиргээнээс сэрэмжлүүлж, амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж анхааруулав.

Цианжур хотын газар хөдлөлт болсон хэсэг нь хүн ам шигүү суурьшсан, хөрсний нуралтад өртөмтгий, чанаргүй байшин барилга ихтэй газар аж. Аврагчид нурсан барилгуудаас хүмүүсийг аврахаар ажилласаар байна.

Хотын дарга “Түргэн тусламжийн машинууд тосгоноос эмнэлэг рүү ирсээр байна. Нүүлгэн шилжүүлээгүй олон айл үлдсэн” гэж дотоодын хэвлэлд ярьжээ.

Түүний хэлснээр бэртэж гэмтсэн хүмүүст туслахын тулд илүү олон эрүүл мэндийн салбарын ажилчдыг дайчлах шаардлагатай байгаа бөгөөд тус газарт цахилгаан тасарсны улмаас эмч нар өвчтөнд мэс засал хийх боломжгүй болсон байна.

Цианжурт эмнэлэг, Исламын дотуур байртай сургууль зэрэг олон арван барилга байгууламж газар хөдлөлтийн улмаас эвдэрснийг Үндэсний гамшгийг бууруулах агентлаг мэдэгдэв.

Зарим барилгууд бараг бүхэлдээ нурсныг харуулсан бичлэгүүд нийгмийн сүлжээнд тавигджээ.

Эх сурвалж: BBC

#Газар хөдлөлт, #Индонези,