Индонезийн Ява арал дээр галт уул дэлбэрч, тэнгэрт үнс нурам цацагдсаны улмаас арлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Семеру уул нь орон нутгийн цагаар 02:46 цагийн орчимд дэлбэрч эхэлсэн байна.
Галт уулын идэвхжил нэмэгдсэнийг харгалзан эрх баригчид сэрэмжлүүлгийн түвшинг хамгийн дээд түвшинд хүргэжээ.
Индонезийн Галт уул судлал, геологийн аюулыг бууруулах төв (PVMBG)-ийн хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарласнаар хүмүүсийн гэр орон эрсдэлд орсон үед дөрөв дүгээр түвшний сэрэмжлүүлгийг зарладаг аж.
Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй ч Гамшгийн хор уршгийг арилгах үндэсний агентлаг (BNPB)-ийн мэдээлснээр галт уулын үнс бороотой холилдон орж байгаа тул ойролцоох зургаан тосгоноос 1,969 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Хүмүүсийг галт уулд найман км-ээс илүү ойртохгүй байхыг анхааруулжээ.
Өмнөх галт уулын дэлбэрэлтийн дараа сэргээн босголтын ажил нь дуусаагүй байсан гүүр дахин их хэмжээгээр эвдэрсэн тухай тус байгууллага мөн мэдэгдэв.
Япон улс галт уул дэлбэрсний дараа тус улсын өмнөд хэсэгт орших арлуудад цунами үүсэхийг анхааруулсан боловч цаг уурчид далайн түрлэгийн өөрчлөлт ажиглагдаагүйг мэдэгдсэн байна.
Индонези улс галт уул болон газар хөдлөлтийн идэвхтэй Номхон далайн “Галт цагариг” дээр оршдог.
Семеру буюу “Их уул” гал уулт нь 3,676 метрийн өндөртэй, Ява арлын хамгийн өндөр бөгөөд хамгийн идэвхтэй галт уул юм. Хамгийн сүүлд нэг жилийн өмнө дэлбэрч, дор хаяж 50 хүн амиа алдаж байв.
Өнгөрсөн сард Ява арлын баруун хэсэгт хэд хэдэн газар хөдлөлт болсон ба нэг газар хөдлөлтийнх нь улмаас 300 гаруй хүн амь үрэгджээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Индонези, #Семеру галт уул, #Ява арал,