Украины дайныг санхүүжилтийг хязгаарлах зорилгоор баасан гарагт барууны орнууд Оросын газрын тосны үнэд 60 ам.долларын дээд хязгаар тогтоох шийдвэр гаргасан.

Үүний хариуд Кремль газрын тосны үнийн дээд хязгаарыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хариу арга хэмжээ авах талаар судалж байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Песков “Бид энэ хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлээд, Их долоогийн бүлэг, Европын холбоо болон Австралийн шийдвэрийн хариуд Орос улс шуурхай дүн шинжилгээ хийж, хариу өгөх болно гэж мэдэгдсэнийг Оросын төрийн мэдээллийн “Тасс” агентлаг мэдээлсэн байна.

Орос улс энэ хязгаарлалтыг хэрэгжүүлсэн орнуудад газрын тос нийлүүлэхгүй гэж удаа дараа мэдэгдсэн ба Вена дахь олон улсын байгууллагуудын дэргэд суугаа Москвагийн элчин сайд Михаил Ульянов бямба гарагт олон нийтийн сүлжээнд уг байр суурийг дахин илэрхийлжээ.

Тэрээр “Энэ жилээс эхлэн Европ Оросын газрын тосгүйгээр амьдрах болно" гэж мэдэгдсэн байна.

Европын холбооноос бусад орнууд үнийн дээд хязгаарыг мөрдөхгүй байж болох ч Оросоос 60 доллароос дээш үнээр түүхий газрын тос худалдаж авахад оролцсон тээвэр болон даатгалын компаниуд барууны орнуудын эдийн засгийн хоригоор шийтгүүлнэ. Энэ нь Оросын түүхий газрын тосыг хязгаараас өндөр үнээр, тэр ч байтугай хэлэлцээрт ороогүй орнуудад тээвэрлэхэд хүндрэл учруулж болзошгүй юм.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен үнийн дээд хязгаар тогтоох нь ялангуяа эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн дарамт хүндээр тусаж буй бага, дунд орлоготой орнуудад ашигтай гэж үзэж байна.

Өнгөрсөн баасан гарагт Оросын Уралын түүхий газрын тосны үнэ баррель нь 67 орчим ам.доллар байв.

Эх сурвалж: Reuters

#газрын тос, #Их долоо, #ОРос,