Японы Ерөнхий сайд “Pfizer” вакцины эхний тунг тариуллаа

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ “Pfizer” компанийн вакцины эхний тунг өнөөдөр хийлгэлээ. Ирэх сард АНУ-д хийх айлчлалынхаа бэлтгэл ажлын хүрээнд вакцин хийлгэж буй С.Ёшихидэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзах гадаадын орны анхны удирдагч болох юм.
Японд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг хамруулж байгаа бөгөөд хүн амын бусад хэсэг нь вакцин хийлгэх ээлжээ хүлээж байна.
Өдгөө 72 настай С.Ёшихидэ АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзалт товлохоосоо өмнө ирэх дөрөвдүгээр сарын дундуур буюу 65-аас дээш насныхныг вакцинжуулж эхлэх үед вакцин хийлгэнэ гэж мэдэгдэж байсан юм. Тэрбээр вакцины хоёр дахь тунг гурван долоо хоногийн дотор буюу Вашингтоныг зорихоосоо өмнө хийлгэнэ.

Хариулах