“Tesla”-ийн гүйцэтгэх захирал Илон Маск дэлхийн хамгийн баян хүн байхаа больж, уг статус “LVMH” группийн гүйцэтгэх захирал Бернард Арнод шилжсэн болохыг “Forbes” мэдээлжээ.
Өнгөрсөн аравдугаар сард Маск “Twitter” платформыг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсны дараагаар хүмүүс “Tesla”-ийн хувьцаагаа зарж эхэлсэн бөгөөд хувьцааны ханш нь даваа гарагт 6.3 хувиар унасан нь түүнийг суудлаа алдахад нөлөөлсөн байна.
Маскийн хөрөнгө гол төлөв “Tesla”-ийн хувьцаатай холбоотой ба автомашин үйлдвэрлэгчийн хувьцааны үнэ хоёр жилийн дотор 1,000 гаруй хувиар өссөн нь түүнийг манай гаригийн хамгийн чинээлэг эрхэм болгож байв.
АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын мэдүүлгийн дагуу Арно нь тээврийн хэрэгсэл, гэр бүлийн итгэлцлээр дамжуулан “LVMH”-ийн саналын эрхтэй хувьцааны 60 гаруй хувийг эзэмшдэг байна. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө 186.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Харин “Telsa”-ийн нийт хувьцааны 14.11 хувь, мөн “SpaceX”-ийн хувьцааны 40 гаруй хувийг эзэмшдэг Маскийн хөрөнгө одоогоор 178 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.
Парист төвтэй “LVMH” нь 1987 онд үүсгэн байгуулагдаж байсан ба өдгөө 60 орчим охин компанитай, “Christian Dior”, “Fendi”, “Givenchy”, “Marc Jacobs”, “Kenzo”, “Celine”, “Sephora”, “TAG Heuer”, “Bulgari”, “Tiffany & Co.” зэрэг нийт 75 тансаг зэрэглэлийн брэндийг удирддаг томоохон компани юм.
Эх сурвалж: CNBC

#lvmh, #Tesla, #бернард арно, #илон маск,