Илон Маск “Twitter”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрох хэрэгтэй эсэх талаар санал асуулга явуулахад 57.5 хувь нь дэмжсэн санал өгсөн байна.
Тус платформыг 44 тэрбум доллароор худалдаж авсан Маск санал асуулга хаагдахаас өмнө эцсийн үр дүнг хүндэтгэж, дэмжихээ мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд Маск “Twitter” дээр санал асуулга явуулж, үр дүнг нь шийдвэр гаргалтдаа ашиглаж байсан. Мөн тэрээр “vox populi, vox dei” буюу “ард түмний дуу хоолой бол Бурханы дуу хоолой” гэх латин хэллэгийг эш татах дуртай.
Тэрээр гүйцэтгэх захирлын суудлаасаа огцорсон ч “Twitter”-ийн эзэн хэвээр үлдэх юм.
Санал асуулга хаагдсан ч Маск хараахан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Тэрээр ням гарагт Дохад болсон ДАШТ-ийн шигшээ тоглолтыг үзсэн бол одоогоор түүний хувийн онгоц Катараас АНУ руу нисэж байгаа аж.
Даваа гарагт санал асуулгад нийт 17.5 сая гаруй хэрэглэгч санал өгсний 42.5 хувь нь Маскийг огцрохыг эсэргүүцсэн байна.
Технологийн магнат, “Tesla” болон “Space X”-ийг удирддаг Маск “Twitter”-ийг худалдаж авснаасаа хойш шүүмжлэл дагуулсан хэд хэдэн өөрчлөлт хийсэн.
Тэрээр ажилчдынхаа тал орчим хувийг цомхотгож, “Twitter”-ийн цэнхэр тэмдгийг хэсэг хугацаанд түдгэлзүүлээд, саяхнаас дахин сэргээсэн ч төлбөртэй үйлчилгээ хэлбэрээр хэрэглэгчдэд санал болгож эхэлжээ.
Мөн бусад сошиал платформуудын холбоосыг “Twitter”-т хуваалцахыг хориглосон шийдвэрээ ням гарагт танилцуулсан.
Түүнчлэн тэрээр өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлчдийн “Twitter” хаягийг хаасныхаа дараа НҮБ, Европын холбоо, улс төрчид болон хүний эрхийн байгууллагуудаас ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ.
Маск анх “Twitter”-ийг өөрийн болгохдоо платформыг үг хэлэх эрх чөлөөний талбар болгохоо амлаж байсан ч түүний гаргасан маргаантай шийдвэрүүдийн дараа компанийн ирээдүйд олон хүн санаа зовж байна.
Үүний зэрэгцээ, энэ онд Маскийн гол бизнес болох “Tesla”-ийн үнэ цэн огцом унасан бөгөөд хөрөнгө оруулагчид нь түүнийг компанид илүү их анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC