Оросын төв хэсэгт орших Ижил мөрний Казань хотоос баруун тийш 150 км-ийн зайд Калинино хотын ойролцоо Уренгой-Помары-Ужгород чиглэлийн дамжуулах хоолойд дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амь үрэгджээ.
Оросын эрчим хүчний аварга “Газпром”-ын мэдэгдсэнээр зэрэгцээ хоолойгоор хэрэглэгчдэд хийг бүрэн хэмжээгээр нийлүүлж байгаа аж.
“Газпром”-ын орон нутгийн нэгж “Хийн хоолойд осол гарсан хэсэгт цаг алдалгүй арга хэмжээ авсан. Зэрэгцээ хий дамжуулах хоолойгоор дамжуулан хийг бүрэн хэмжээгээр хэрэглэгчдэд хүргэж байна” гэж мэдэгджээ.
Хоолойд засвар үйлчилгээ хийж байсан гурван ажилчин амь үрэгдэж, нэг жолооч ухаан ороогүй байгааг Чуваш мужийн амбан захирагч Олег Николаев төрийн телевизэд ярьсан байна.
1980-аад онд баригдсан уг хоолойгоор Оросын Арктикаас Украины газар нутгаар дамжин төв Европ руу хий нийлүүлдэг бөгөөд одоогоор Оросын хийг Европт хүргэх гол зам болж байна.
Орос Балтын хоолойгоор дамжуулан Герман руу нийлүүлдэг экспортоо багасгаснаас хойш энэ жил Европт хийн үнэ өсөж, зөвхөн Украины газар нутгаар дамжин өнгөрдөг хоолойгоор Европ руу хий нийлүүлж байсан юм.
Мягмар гарагийн өглөө “Газпром” ойрын 24 цагийн дотор Оросын Суджа хотоор дайрч, Украинаар дамжин Европ руу нийлүүлдэг хийн хэмжээг сүүлийн өдрүүдэд нийлүүлсэнтэй ижил буюу 43 сая шоо метрт хүргэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#байгалийн хий, #Газпром, #ОРос,