Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев Бээжинд гэнэтийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ. Айлчлалын үеэр тэд Украины мөргөлдөөний асуудлаар ярилцсан байна.
Одоо Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж буй Медведев өөрийн “Telegram” сувагтаа Ши Жиньпинтэй уулзаж буй бичлэгээ нийтэлжээ.
Тэрээр Ши Жиньпинтэй хоёр орны “хязгааргүй стратегийн түншлэл”-ийн тухай, мөн Украины асуудлаар хэлэлцсэнээ мэдэгдсэн байна.
“Бид Хятад, Оросын эрх баригч хоёр намын хамтын ажиллагаа болон стратегийн түншлэлийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засаг, аж үйлдвэрлэлийн талаар санал солилцлоо. Мөн олон улсын асуудлууд, тэр дундаа мэдээж Украины мөргөлдөөн зэрэг асуудлаар ярилцсан” гэжээ.
Медведев хэлэлцээр амжилттай болсныг хэлсэн ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Украины дайнтай холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээ авснаас хойш Орос гадаад харилцаагаа Бээжин рүү хандуулж, Хятадтай эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын хувьд харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлзэх болсон билээ.
Эх сурвалж Reuters

#Дмитрий Медведев, #ОРос, #ХЯтад, #ши жиньпин,