Сербийн удирдагч асан Слободан Милошевичийг яллах ажиллагааг удирдаж байсан хуульч Украинд үйлдсэн дайны гэмт хэргийнх нь төлөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг энэ онд шүүх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Хуульч Сэр Жеффри Ниц мөргөлдөөний үеэр иргэний байгууламжуудад халдсан Москвагийн үйлдлүүдийг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” хэмээн буруушаасан байна.

Олон улсын цэргийн шүүхийн дүрэмд зааснаар хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг нь хамгийн хүнд гэмт хэргийн нэгд тооцогддог.

Энгийн иргэд болон тэдний оршин тогтнолд амин чухал дэд бүтцэд халдахыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үздэг бөгөөд Женевийн конвенц зэрэг олон улсын гэрээнд тусгагдсан байдаг.

Олон улсын хамтын нийгэмлэг орос цэргүүдийг Украинд цөмрөн орсноос хойш олон мянган гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгадаг бол Москва үүнийг эрс няцааж ирсэн.

Киевийн ерөнхий прокурорын мэдээлснээр одоогийн байдлаар 62 мянга гаруй дайны гэмт хэрэг бүртгэгдсэний дотор 450 гаруй нь хүүхдийн амь настай холбоотой байна.

Хуульч Сэр Жеффри нь 1998-2006 оны хооронд хуучин Югославын олон улсын эрүүгийн шүүх (ICTY)-д ажиллаж байсан бөгөөд Хорват, Босни, Косово зэрэг улсад дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр 2002 онд Гаагт шүүгдэж байсан Сербийн удирдагч асан Слободан Милошевичийн хэргийг удирдаж байсан нэгэн юм.

Нэгэн цагт “Балканы яргачин” гэгддэг байсан Милошевич шүүх хурал дуусахаас өмнө шоронд нас барж байв.

Сэр Жеффри нь Украины дайны талаар хэлэхдээ энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэх тушаал өгсөн хүн нь Путин гэдэгт “эргэлзэх зүйлгүй”, “үүнээс илүү тодорхой байх боломжгүй” гэж үзэж байгаагаа “BBC”-д ярьсан байна.

Иймд шийтгүүлэх ёстой гол хүн нь доод тушаалын цэргүүд бус Оросын удирдагч гэж тэрээр хэлжээ.

Сэр Жеффри аливаа шүүх хурлыг Украинд, украин хэлээр, яаралтай хийх ёстой бөгөөд Путин өөрөө үүнд оролцох шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн тэрээр энхийн хэлэлцээр байгуулах үед Путинийг яллагдагчаас чөлөөлөх шаардлага тавигдаж магадгүй гэж таамаглаж байгаагаа хэлээд, Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) одоог хүртэл Путинд ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байгааг улс төрийн шалтгаантай байж болзошгүй гэж хардаж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#Владимир Путин, #дайны гэмт хэрэг, #Украины дайн,