Арваад жилийн өмнө Европын Холбоо (ЕХ)-д элсэж байсан Хорват улс нь 2023 оны эхний өдөр өөрийн куна мөнгөн тэмдэгтээс еврод шилжиж, Европын паспортгүй зорчих бүсэд нэгдлээ.

Ингэснээр тус улс Евро бүс (евро ашигладаг орнууд)-ын 20 дахь гишүүн, Шенгений 27 дахь улс болж байна. Шенгений бүс нь дэлхийн хамгийн том паспортгүй зорчих бүс бөгөөд 400 сая гаруй хүнд гишүүн орнуудаар чөлөөтэй зорчих боломжийг олгодог.

Ням гарагт уг түүхэн өдрийг тэмдэглэхээр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Хорватад айлчилж, тус улсын Ерөнхий сайд Андрей Пленкович, Словенийн Ерөнхийлөгч Натаса Пирк Мусар нартай ЕХ-ны гишүүн Словени улсын хилийн боомт дээр уулзжээ.

3.9 сая хүн амтай Хорват улс нь Югославын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд багтдаг байсан бөгөөд 1990-ээд онд тусгаар тогтнолоо зарлаж, 2013 онд ЕХ-нд элсэж байв.

Тус улсын Дотоод хэргийн сайд Давор Бозинович 31-ний орой Словенитэй хиллэдэг Брегана боомт дээр паспортоо шалгуулж буй сүүлийн аялагчдад амжилт хүсэхдээ “Бид хил хязгааргүй Европт үүд хаалгаа нээлээ. Энэ нь хилийн хяналтыг арилгахаас илүү, энэ нь биднийг Европ гэдгийг батлах эцсийн баталгаа юм” гэж сэтгэл догдлон хэлсэн байна.

Орос Украинд түрэмгийлсний дараа дэлхий даяар инфляц огцом нэмэгдэж байгаа энэ үед еврог нэвтрүүлснээр Хорватын эдийн засагт эерэг нөлөөтэй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Al Jazeera

#ЕВРО БҮС, #Хорват, #Шенгений бүс,