“Tesla Inc” цахилгаан автомашины үйлдвэрлэл, нийлүүлэлтээрээ 2022 оны дөрөвдүгээр улиралд дээд амжилт тогтоожээ. Гэсэн ч ложистикийн асуудал, эрэлт сулрах, зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн уналт зэргээс үүдэн “Walt Street”-ийн тооцоололд хүрч чадаагүй байна.
“Refinitiv”-ийн мэдээлснээр дэлхийн хамгийн үнэ цэнтэй автомашин үйлдвэрлэгч оны сүүлийн гурван сард 405,278 автомашин нийлүүлсэн бол “Walt Street”-ийн хүлээлт 431,117 байжээ.
Тус компани өмнөх оны мөн үед 308,600 автомашин нийлүүлж байв.
“Tesla” дөрөвдүгээр улиралд 439,701 машин үйлдвэрлэснээс седан загварын “Model 3” болон “SUV” загварын “Model Y”-аас 388,131-ыг нийлүүлсэн бол тансаг зэрэглэлийн “Model X” болон “Model S” загвараас 17,147-ыг нийлүүлсэн байна.
Энэ нь тус компани дөрөвдүгээр улиралд үйлдвэрийн гаралтаасаа 34,000 орчим автомашинаар бага нийлүүлэлт хийсэн гэсэн үг юм. Гуравдугаар улиралд энэ үзүүлэлт 22,000 орчим байжээ.
“Tesla”-ийн хувьд үйлдвэрлэсэн хэмжээнээсээ цөөн тооны машин нийлүүлэх нь ховор тохиолдол юм.
Дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч Хятад дахь эрэлтийн сулрал, мөн “Ford Motor Co”, “General Motors Co” зэрэг автомашин үйлдвэрлэгчид болон “Rivian Automotive”, “Lucid Group” зэрэг гарааны компаниудын ширүүн өрсөлдөөн “Tesla”-ийн борлуулалтад нөлөөлж байгааг шинжээчид хэлж байна.
Шинжээчид болон жижиглэнгийн хувьцаа эзэмшигчид эдийн засгийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй эрэлтийн асуудал компанийн борлуулалтыг жилд 50%-иар нэмэгдүүлэх зорилтыг биелүүлэхэд саад болно гэж эмээж байна.
Гэсэн ч автомашин үйлдвэрлэгч “Model 3” болон “Model Y” загвараас хямд, жижиг хэмжээтэй “дараагийн үеийн тээврийн хэрэгсэл” дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд шинэ загвар нь компанийн борлуулалтад эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters