-Хэвлэлийн хурал-
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос Засгийн Газрын 488 тогтоол /ТҮ-ний цалин хөлсний доод хэмжээ/, Засгийн газрын 491 тогтоол / Төрд ажилласан удаан жилийн нэмэгдэл/-ын талаар мэдээлэл хийв.
Тэд судлаачид, багш нарын цалинг инфляцын түвшнээс давуулан нэмэхийг шаардаж байгаагаа илэрхийллээ.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "МҮЭХ болон Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2021, 2022 оны инфляцын түвшинтэй уялдуулж 2023 оны төсөвт санал хүргүүлсэн боловч эдгээр нь биелэгдэхгүй, бид бүхний хүссэн хэмжээнд хүрэхгүй тушаал, шийдвэр гарч байна.
Боловсролын салбарын мянга, мянган гишүүдээс нийгмийн баталгаа болсон цалин хөлс 15% нэмэгдэж байгаа нь инфляцаа ч гүйцэхгүй, ядууралд орлоо гэх мэдээллийг ирүүлсээр байна. Нийслэл болон орон нутгийн боловсролын салбарын байгууллагуудаас эдгээр мэдээллийг ирүүлж ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг шаардлаа" гэсэн юм.

#онцолсон, #live, #Багш, #Судлаачид,