Даваа гарагт 220 сая орчим хүн амтай Пакистаны цахилгаан эрчим хүчний сүлжээнд доголдол үүссэний улмаас орон даяар цахилгаан тасарчээ.
Тус улсын Эрчим хүчний яамны мэдэгдсэнээр орон нутгийн цагаар өглөөний 7:34 орчимд “цахилгаан эрчим хүчний системд өргөн хүрээний эвдрэл гарсан” байна.
Карачи, нийслэл Исламабад, Лахор, Пешавар зэрэг бүх томоохон хотуудад цахилгаан тасарсан ч Эрчим хүчний сайд Хуррум Дастагир үүнийг “том хямрал биш” гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр Пакистаны өмнөд хэсэгт хүчдэл хэлбэлзсэний дараа системүүд унтарч эхэлсэн байна.
Системийг сэргээх ажил үргэлжилж байгаа бөгөөд зарим хэсэгт цахилгаан эрчим хүчийг аль хэдийнээ сэргээжээ.
Улсын бусад хэсэгт 12 цагийн дотор эрчим хүч бүрэн сэргээгдэх болно гэж Дастагир мэдэгдсэн байна.
Энэ сарын эхээр тус улсын эрх баригчид төрийн бүх байгууллагуудыг эрчим хүчний хэрэглээгээ 30 хувиар бууруулах, дэлгүүр, худалдааны төвүүдийг үйл ажиллагаагаа 20:30 цагт, ресторануудыг 22:00 цагт хаах захирамж гаргасан юм.
Эрчим хүчнийхээ ихэнх хэсгийг импортын хурмал түлшээр бүрдүүлдэг Пакистан улсын хувьд гадаад валютын нөөц их хэмжээгээр буурсан нь эрчим хүчний хэрэглээгээ танахад хүргэсэн байна.
Арванхоёрдугаар сард тус улсын нийт хөрвөх чадвартай гадаад валютын нөөц 11.7 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны эхэн үетэй харьцуулахад хоёр дахин бага дүн болохыг тус улсын төв банк мэдээлжээ.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Пакистаны эрчим хүчний системд хоёр дахь удаагаа томоохон доголдол үүсээд байна. Аравдугаар сард болсон тасалдал 12 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд гол төлөв тус улсын өмнөд хэсэгт нөлөөлсөн.
Эх сурвалж: CNN

#Исламабад, #Пакистан, #цахилгааны тасалдал,