Пүрэв гарагт Оросын агаарын довтолгооны улмаас Украинд 11 хүн амиа алдсаны дараа Япон улс Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, экспортын хоригийн жагсаалтад бараа бүтээгдэхүүн нэмж, Оросын албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг битүүмжилж байгаагаа баасан гарагт мэдэгдлээ.
“Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын үүднээс, энх тайвныг тогтоох олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахын тулд Япон улс бусад томоохон улсуудын адил экспортын хоригоо чангатгаж байна” гэж тус улсын Эдийн засгийн худалдаа, аж үйлдвэрийн яамны мэдэгдэлд дурджээ.
Энэ хүрээнд Япон улс хоёрдугаар сарын 3-аас эхлэн Москвагийн нисэхийн дээд сургууль зэрэг Оросын 49 байгууллагад цэргийн чадавхыг нэмэгдүүлэхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон байна.
Үүнд нулимс асгаруулагч хий, ус шүршигч буу, хийн хайгуулын төхөөрөмж, хагас дамжуулагчаас эхлээд вакцин, рентген шинжилгээний төхөөрөмж, тэсрэх бодис, робот зэрэг бараа бүтээгдэхүүн багтжээ.
Мөн Оросын “JSC Irkut Corp” нисэх онгоцны компани, газар-агаар ангиллын пуужин үйлдвэрлэгч “MMZ Avangard”, Батлан хамгаалахын дэд сайд Михаил Мизинцев, Хууль зүйн сайд Константин Чуйченко, Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова зэрэг гурван аж ахуйн нэгж, 22 иргэн, Украины зүүн өмнөд хэсэгт орших мужуудыг Орост нэгтгэхэд оролцсон Москваг дэмжигч 14 хүний хөрөнгийг битүүмжлэхээр болсон байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #хориг арга хэмжээ, #Япон,