Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаро АНУ-д зургаан сарын аяллын виз мэдүүлсэн тухай түүний өмгөөлөгч “BBC”-д ярьжээ.
Болсонаро арванхоёрдугаар сарын 30-наас хойш Флорида мужид байгаа бөгөөд цагаачлалын алба визний асуудлыг шийдвэрлэх хүртэл экс ерөнхийлөгч АНУ-д үлдэхээр төлөвлөсөн байна.
Энэ сарын эхээр түүний дэмжигчид Бразилын ерөнхийлөгчийн ордон, Конгресс, Дээд шүүх рүү дайрсны дараа Бразилд түүний эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Болсонаро эмх замбараагүй байдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн ч үймээн самуун дэгдэхэд нөлөөлсөн гэдгээ үгүйсгэж байна.
Тэрээр амьдралынхаа 34 жилийг төрийн албанд зориулсан тул хэсэг хугацаанд амрах хүсэлтэй байгаа гэж түүний өмгөөлөгч Фелипе Александр “ВВС”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Болсонаро анх дипломатууд болон төрийн тэргүүнүүдэд зориулсан “А-1” визээр АНУ руу зорчсон бөгөөд визний хугацаа 30 хоногийн дараа дуусна. Тэрээр шинээр сонгогдсон Луис Инасио Лула да Силвагийн нэгдүгээр сарын 1-нд болсон тангараг өргөх ёслолын өмнө АНУ-ыг зорьсон юм.
Цагаачлалын хуулийн “AG Immigration” фирмд ажилладаг түүний өмгөөлөгч Александр түүнийг “Дараагийн алхмаа шийдэхээсээ өмнө толгойгоо цэвэрлэж, хэдэн сарын турш АНУ-д амрах хүсэлтэй байгаа” гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт Болсонарогийн “B1/B2” аяллын визний хүсэлтийг АНУ-ын цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн тухай тэрээр мэдэгдэв.
Баруун жигүүрийн удирдагч асан, “Халуун орны Дональд Трамп” хочтой байсан Болсонаро одоогоор холимог тулааны тамирчин асан Хосе Алдогийн Флорида дахь гэрт байрлаж байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #Бразил, #Жаир Болсонаро,